Сурах заавар
Гайхамшигтай үг дүн

Манай үгсийн сангаа сайжруулах систем энгийн бөгөөд хялбар. Өдөр бүр та систем руу нэвтрэн 20-30 минутыг зарцуулахад л та мянга мянган англи үгсийг богино хугацаанд суралцах боломжтой. Та үр дүнг үнэхээр гайхах болно.

Бүртгүүлэх.

Онлайнаар Англи хэл сурахын тулд та эхлээд заавал бүртгүүлэх ёстой. Үүний тулд : Бүртгүүлэх гэсэн товчин дээр дарна – нэрээ бичнэ – мэйл хайгаа бичнэ – хэлээ сонгоно – нууц үгээ оруулна. Бид таны мэйл хаягруу баталгаажуулсан мэйл явуулж та холбоосоор манай системд нэвтрэх боломжтой.

Суралцаж эхлэх

Та манай систем руу нэвтрэн нүүр хуудсан дээрх үгсийн сангаас сонголтоо хийнэ. Таны бүртгүүлэхдээ сонгосон хэлээр бүх сургалтын зааварчилгаа гарна.

Ангилал болон суралцах хуудсаа сонгох

Ангилалаа сонгоно. Ангилал нээгдэхэд 10-н хуудас гарч ирэх бөгөөд та өөрийн суралцах хуудсаа сонгоно. Ингээд таны суралцахыг хүссэн үгс гарч ирнэ.

Сурах үгс

Дэлгэцэн дээрх үгсийн хажууд зөв хариултын товчлуур байгаа бөгөөд товчлуур дээр дарснаар таны сонгосон хэлээр зөв хариултыг харуулна. Аудио гэсэн товчлуур дээр дарж тус үгийг сонсох боломжтой.

Сонгосон үгээ та хэрхэн сайн мэдэж байгаагаа системд оруулна.

Дараагийн үгийг харахын тулд тухайн үгийг хир сайн мэдэж байгаагаа системд мэдэгдэх хэрэгтэй бөгөөд маш сайн мэднэ, мэднэ, муухан мэднэ, мэдэхгүй гэсэн 4 товчлуурын аль нэгийг сонгож дармагц дараагийн үг гарч ирнэ. Та шударга байх хэрэгтэй.

Сурсан үгээ дахин үзэх

Нэг бүлэг хичээлийн болон багц үгс сурсаны дараа систем сурсан үгсийг давтамжит хуваарийн дагуу гаргаж ирнэ. Шинэ үгс үзэхийн өмнө та эдгээр сурсан үгсээ давтана.

Таны мэдэхгүй үгсийг систем олон давтамжтай гаргаж ирнэ.

Таны мэдэхгүй үгсийг систем олон дахин давтамжтай гаргаж ирнэ. Энэ нь танд шинэ үгсийг хурдан сурахад тустай.

Насан туршид хадгалагдах үгсийн сан

Та шинэ үгсийг өөрийн болгож авсаны дараа эдгээр үгс нь таны Lifetime хуудас руу орох бөгөөд хуваарийн дагуу давтан үзэж болно. Давтамж нь таны хир зэрэг олон үг сурсан болон бүлэг хоорондын хичээлийн зайнаас хамаарна.

Бид таны үгсийн санг хязгааргүй хугацаанд баяжуулахын тулд Lifetime хуудсыг нээсэн.

Нэг бүлэг үзэж дуусах

Нэг бүлэг хичээл үзэж дуусвал нүүр хуудас гэсэн товчлуур дээр дарж гарна.

Англи шинэ үг сурч эхлэх Бүртгүүлэх

Talk Talk English LLC
Email: info@talktalkenglish.com
Copyright © 2018 Talk Talk English Limited - Зохиогчийн эрх хамгаалагдсан